Help Support Our Growing Community

DOTAFire is a community that lives to help every Dota 2 player take their game to the next level by having open access to all our tools and resources. Please consider supporting us by whitelisting us in your ad blocker!

Want to support DOTAFire with an ad-free experience? You can support us ad-free for less than $1 a month!

Go Ad-Free
Smitefire logo

Join the leading DOTA 2 community.
Create and share Hero Guides and Builds.

Create an MFN Account






Or

3 Votes

Spectre guide for only MONGOLIANS!!!

November 16, 2014 by ganbaa
Comments: 4    |    Views: 11422    |   


Угсарах item-ууд

DotA2 Hero: Spectre




Hero Skills

Spectral (Innate)

Spectral Dagger

2 4 7 8

Desolate

3 5 9 10

Dispersion

1 12 13 14 15

Shadow Step

6 11 16

Talents

17 18

Тайлбар


Spectre нь дотагийн hard-carry төрөлд багтдаг баатар юм. Багийн зодуурын үүргийг гайхалтай гүйцэтгэдэгээс гадна өөрийн улти скиллээрээ дайныг өөрийн талд шийдэж чаддаг мөн ганкэр төрөлд багтах хүчирхэг баатар юм.

Спэктр нь мөн late game hero хэмээх ангилалд багтаж явдаг бөгөөд энэ нь түүнийг тоглоомын сүүл хэсэг рүү дийлдэшгүй болдгийг нь илэрхийлж байгаа юм. Тулсан хөгжилтэйгээр түүнийг зодож үгүй хийх баатар цөөн л байх болов уу.

Мөн түүний хувьд зодуурын үүргийг гүйцэтгэхдээ маш олон төрлөөр хөгжиж болдог давуу талтай. Бүх төрлийн хөгжлийн төрөл түүнд тохирдог тул зодуурын ямар ч хөгжлөөр хөгжсөн хүчирхэг байж чаддагаараа давуу талтай юм. Нэг тогтсон хөгжил түүнд байдаггүй ч гэж хэлж болох бөгөөд эсрэг багийн баатрууд болон тухайн нөхцөл байдлаас болж хүссэн item-аа хийж хөгжиж болдгоороо давуу талтай.

Зодуур баатруудаас түүн шиг багийн тоглолт хийж, дайнд гоцлож, мөн ганк хийж тоглодог баатар байхгүй л болов уу...

Давуу тал / Сул тал

Давуу тал

- Дотагийн хамгийн хүчирхэг 3-н хард-карригийн нэг бөгөөд фарм-спэктр 1vs5 хийж багаа ялуулах ч боломжтой
- Зодуур хэдий ч танклаж чадна
- Мапийг бүрэн удирдаж чадна. Учир нь ултимэйт скиллийнхээ ачаар хаана ч очиж эсрэг баатраа алдаг.
- Багийн тоглолт хийхэд маш хэрэгтэй баатар.
- Өөрийн 6-н ачаар дайныг эхлүүлэх чадвартай бөгөөд initiator баатруудтай сайн хамтардаг.
- Desolate скилл буюу 2-р скилл нь illusions буюу хувилбаруудын хувьд дотагийн хамгийн хүчирхэг скилл. Учир нь энэ скилл хувилбаруудад нь үйлчилдэг тул эсрэг баатраа тун амархан алж чаддаг.
- Байгал зодож хөгжих эсвэл ганк(баатруудыг алж)хийж хөгжих хоёр хөгжлийн алинаар нь ч хөгжиж болно
- Haunt буюу улти нь эсрэг багтаа дайн хийх боломжийг нь хэцүү болгож өгдөг бөгөөд суппортуудад нь скилл хийх боломжийг нь хааж хүнд байдалд оруулдаг.


Сул тал

- Тоглоомын эхэн хэсэгт lane-ээрээ явж байх үедээ их сул баатар. Түүнд ямар нэгэн дисабл скилл байхгүй учраас эсрэг баатраа алж чадахгүй, мөн өөрийгөө хамгаалж чадахгүй.
- Эхэн хэсэгт саппортуудаараа хамгаалуулж тоглохгүй бол хөгжил нь удаашрах аюултай байдаг.
- Tri-lane буюу 3-н баатрын эсрэг нэг lane-ээр явж буй тохиолдолд ямар ч ажилгаагүй болдог
- Level маш хурдан нэмэх шаардлагатай 10-н лэвэл хурдан хүрч байж баатруудтай тэмцэж эхэлдэг.
- Agility-н баатар хэдий ч AGI item-уудгүйгээр маш сул Agi-тай баатар. Нэмэгдэх нь ч бага
- Дэмэж муутай бөгөөд Desolate скиллгүйгээр маш муу зоддог
- Ulti скилл болох haunt нь маш удаан уншдаг. Cooldown 120 Сэкунд
- BKB эсрэг баатрууд угсарсан тохиолдолд ажиллагаагүй болдог. Учир нь түүний Desolate скилл BKB-н эсрэг үйлчилдэггүй тул эсрэг баатрынхаа цусыг төдийлөн гүйлгэж чадахаа болидог.

Чадварууд (скилл)


Spectral Dagger- 1-р скилл

Зөвхөн эсрэг талынхаа баатарт өгөх, эсвэл гүйх газрынхаа чигт газарт дэвсэж хэрэглэдэг. Хэрэглэсэн үед хар зам бий болох бөгөөд та тэрхүү хэсэг дээр гүйсэн өрсөлдөгчийнхөө гүйлтийн хурдыг удаашруулж өөртөө гүйлтийн хурдыг нэмдэг. Тиймээс ганк хийхэд тохиромжтой. Мөн давж гарч болдоггүй газруудад замаа тависнаар давж гарч болдоггүй газруудыг шууд алгасан даван товчилж явах чадвартай.

Range: 2000
Үргэлжлэх хугацаа: 12
Damage: 50/100/150/200
Гүйлтийн хурд нэмэх: 8%/12%/16%/20%
Хэрэглэгдэх мана: 130/140/150/160
Cooldown: 16сэкунд


Desolate
Эсрэг баатраа зодох үед цохилт бүрт чинь нэмэлт бонус цэвэр дэмэж эсрэг талын баатарт ордог. ЦЭВЭР ДЭМЭЖ!!!

Бонус дэмэж: 20/35/50/65
Radius: 325

Энэхүү скилл нь таны хувилбаруудад мөн ордог бөгөөд эсрэг баатраа зодох бүрт нэмэлт 65-н дэмэжийг эсрэг баатартаа үзүүлдэг. Энэ нь цэвэр дэмэж ордог. Аливаа баатрыг цохиход эсрэг баатрын хамгаалалт буюу армор, блок item-аас хамаарч дэмэж буурч ордог. Вангард ч гэх юм уу тиймэрхүү item арморын нөлөөгөөр цохилт маш их буурч эсрэг баатардаа очдог. Гэтэл энэхүү скиллд тэр зүйлүүд нөлөөлөхгүй бөгөөд цохих бүрт тань ямар ч саадгүйгээр 65-н дэмэж эсрэг баатарт тань орно. Phantom assasin-ы мисс, Rikimaru-н утааны мисс зэрэгт нөлөөлөхгүйгээр мисслэхгүйгээр шууд л таны дэмэж цохилт бүрт тань 65-аар орно гэсэн үг.
Гэвч BKB-н эсрэг үйлчилэхээ болихыг анхаарах хэрэгтэй.

Dispersion
Радиус хамгийн багадаа: 300
Радиус хамгийн ихдээ: 1000
Дэмэж багасгах хувь: 10%/14%/18%/22%

Энэхүү скилл нь спэктрийн удаан амьд байж чаддаг гол шалтгаан юм. Цус төдийлөн ихтэй биш ч удаан амьдраад байдаг нь үүнтэй холбоотой. Учир нь таныг эсрэг талын чинь аль нэгэн зүйл цохих бүрт энэхүү скилл идэвхжиж эхлэх бөгөөд заасан радиуст буй эсрэг талын бүх зүйлд хамаарна. Тэдгээр нөлөөнд автсан эсрэг баатрууд таныг цохих бүрт таньд үзүүлэх дэмэжийн 22% нь таньд нөлөөлөхгүй бөгөөд тэр нь таныг цохисон тухайн баатарт буцаж ордог. Нэг ёсондоо бага хэмжээгээр ордог blade mail-тэй төстэй юм. Тиймээс эсрэг талын баатар Daedalus-тай эсвэл critical strike-тай бол эсрэг баатар тань өөрөө хүнд байдалд ордог. Айлын баатар хүчирхэгжих тусам таньд ашигтай гэж хэлж болох юм.


Haunt
Энэхүү скиллийг дарснаар эсрэг талын бүх баатруудын хажууд таны хувилбар очих бөгөөд хаана ч байсан хамаагүй үйлчилнэ. Усан дээрээ байсан ч таны хувилбар хажууд нь очино. Улмаар reality хэмээх нэмэлт скиллээрээ хүссэн хувилбарынхаа оронд шилжиж очдог гайхалтай улти юм.

Haunt Duration: 5/6/7
Illusion Damage Dealt: 40%
Illusion Damage Taken: 100%
Mana cost: 150
Cooldown: 120s

Items

Farm хөгжил

Энэхүү хөгжилөөр хөгжихийг сонгож байгаа бол хамгийн сайн сонголт нь мэдээж Radiance. Энэхүү item нь фарм item жагсаалтанд багтдаг бөгөөд дотагийн тоглогчид үүнийг 15 минутын дотор нийлүүлж тухайн минутыг давсан бол нийлүүлэхээс татгалздаг. Тиймээс та үүнийг нийлүүлэх гэж байгаа бол 15 минутын дотор нийлүүлэх шаардлагатай. Хэрвээ та үүнээс удсан тохиолдолд эсрэг баатрууд таныг ганклаж хөгжлийг нь чинь удаашруулах аюултай. Хэрвээ хурданаар Радиансаа авч чадвал байгалийн цэргүүд болон эсрэг талын цэргүүдийг амархан авч мөнгө маш хурдан хийж бусад айтэмуудаа амархан авна. Радианс хийхдээ элдэв бусын олон айтэм авах гэж оролдолгүй шууд дангаар нь нийлүүлээрэй. Vanguard эсвэл power treads түрүүлж аван мөнгөө үрвэл та хэзээ ч хурдан радианстай болж чадахгүй. 20 минут гарсан радианс таньд төдийлөн хэрэг болохгүй бөгөөд эсрэг талын баатрууд хүчирхэгжсэн тул радиансын дэмэж төдийлөн нөлөөлөхгүй. Үүний оронд илүү сайн Agi нэмдэг item худалдаж аван зодсон нь дээр. Дээр нь нэмээд хэлэхэд Radiance-гүй бол фармдах гэж оролдоод хэрэггүй. Та радиансгүйгээр фарм баатар биш. Авж чадаж байлаа ч маш удаан хөгжих тул дэмий сонголт гэж хэлмээр байна.


Ganker build
Спэктрээр тоглогчид ихэнхдээ энэ сонголтыг илүүд үздэг бөгөөд Diffusal Blade буюу Purge нийлүүлж тоглодог. Ганк буюу эсрэг баатраа алж тоглох гэж байгаа тул та phase boots худалдан авах нь зүйтэй бөгөөд таны 1-р скиллтэй энэхүү гутал сайн зохицдог. Түүн дээр нэмээд Purge авснаар эсрэг баатраа хэзээ ч зугатаалгахгүй. Эрт diffusal нийлүүлж чадсанаар эрт ганк хийж хөгжилөө хурдан олж өөрийн хамгийн сайн item болох мантагаа нийлүүлдэг. Улмаар мантагаа нийлүүлж, хэрэгтэй тохиолдолд вангард нийлүүлж, bash, butterfly, heart of tarrasque гэх мэт item-г сонговол зүйтэй.

Lane


Дээр хэлсэнчлэн та тогломын эхэнд сул баатар тул аль болох хамгаалуулж тоглох хэрэгтэй. Ер нь бол Радианс юм уу Purge нийлүүлэх хүртлээ хамгаалуулж тоглосон нь зүйтэй. Тэгэхээр tri-lane коридор сонгож хамгаалуулж зодуур ёсоор бүх цэргээ тааваараа авах нь амар байдаг. Эсвэл хажуудаа хамгаалж чадах ганц саппорттой хамт явсан ч болдог.

Хэрвээ та спэктрээр хангалттай сайн тоглож чаддаг гэж өөрийгөө үзвэл голоор соло явах боломжтой.

Эсрэг баатрууд


Висажын 2-р скилл таныг амархаан үгүй хийж чадна. Мөн tri-lane явах үедээ висаж маш хүчтэй баатар тул таны гүйлтийн хурд цохилтын хурдыг амархан үгүй хийж алж чадна.


Та баатруудыг тийм ч хурдан алж чаддаггүй тул хордуулдаг баатруудын эсрэг бага зэрэг хүндрэл учирна.
Хувилбарладаг баатрууд таныг амархан алж чадна. Учир нь алийг нь жинхэнэ гэдгийг мэдэж чадахгүй тул Desolate тань хувилбарууд дээр орж энэ хооронд зодуулж үхэх аюултай. chaos, lancer, naga ....

Quick Comment (4) View Comments

You need to log in before commenting.

Similar Guides
Featured Heroes

Quick Comment (4) View Comments

You need to log in before commenting.

DOTAFire is the place to find the perfect build guide to take your game to the next level. Learn how to play a new hero, or fine tune your favorite DotA hero’s build and strategy.

Copyright © 2019 DOTAFire | All Rights Reserved