Help Support Our Growing Community

DOTAFire is a community that lives to help every Dota 2 player take their game to the next level by having open access to all our tools and resources. Please consider supporting us by whitelisting us in your ad blocker!

Want to support DOTAFire with an ad-free experience? You can support us ad-free for less than $1 a month!

Go Ad-Free
Smitefire logo

Join the leading DOTA 2 community.
Create and share Hero Guides and Builds.

Create an MFN Account






Or

3 Votes

ОД

November 15, 2014 by ganbaa
Comments: 4    |    Views: 12442    |   


Outworld dsfdss

DotA2 Hero: Outworld Destroyer




Hero Skills

Arcane Orb

10 12 13 14

Astral Imprisonment

1 3 5 7

Essence Flux

2 4 8 9

Sanity's Eclipse

6 11 16

Talents

15 17 18

ОD-н тухайд

OD нь carry төрлийн баатар бөгөөд тоглолтонд голоор явах үүрэгтэй. Голоор явсан тохиолдолд тухайн баатраа голд илүүрхэж багтаа давуу байдлыг үүсгэдэг. Тоглоомын дунд хэсгээс хүчирхэгжиж тоглоом сунжрах тусам улам л хүчтэй болдог.

Скилл



1-р скилл Arcane Orb хэмээх скилл нь бонус дэмэжийг өрсөлдөгч баатар болон цэрэгтээ үзүүлдэг хүчирхэг скилл юм. Ерөнхийдөө бол Инчэнтрэсс болон Сайлэнсэр баатруудын эргүүлж зоддог бонус дэмэжтэй ижил төрлийн скилл гэж хэлж болно. Дэмэж нь мананаас хамаарч нэмэлт дэмэжийг 100-н бонус дэмэжэн дээр нь нэмдэг тул манагаа ихэсгэх тусам хүчирхэгждэг скилл гэж хэлж болно. Жишээ нь та 2600-н манатай бол түүний 9-н хувиар нэмэлт дэмэж орно. 2600x9%=234 bonus damage! Мөн үндсэн бонус 400-аа нэмээд 634-н дэмэжийг эсрэг баатартаа үзүүлэх хүчирхэг скилл юм
2-р скилл болох Астрал нь өрсөлдөгчөө 4-н сэкундын хугацаанд булдаг. Ингэхдээ баатрын интэлжэнсийг багасгадаг бөгөөд угсруулан булах тусам улам их интэлжэнсийг багасгадаг. Интэлжэнс нь багасах тусам айлын баатрын мана багасдаг тул скилл хийх боломж нь тэр хэмжээгээр суларч OD-н ултийн дэмэжийг ч ихэсгэж өгдөг давуу талтай скилл юм. Тоглоомын эхэнд буюу голоор явж байхдаа эсрэг баатраа булах байдлаар хэрэглэж давуу байдлыг өөртөө үүсгэдэг.

3-р скилл нь дотагийн хамгийн хүчирхэг passive скиллүүдийн нэгд багтана. Учир нь скилл хэрэглэх бүрт манагаа нөхдөг гайхалтай чанартай. Түүний 1-р скилл ч бас үүнд хамаарах бөгөөд цохих бүрт тодорхой Chance-аар нөлөөлж манаг 400 орчимоор нөхдөг. Мэдээж тулгасан тохиолдолд шүү дээ. Мөн өөртөө гэлтгүй өөрийн талын баатрууд скилл хэрэглэх мөчид тухайн скилл хэрэглэсэн баатарт мана нөхөгдөж ордог.
4-р скилл буюу лэвэл 6 хүрэх үед авдаг улти скилл. Eclipse нь AoE скилл бөгөөд нөхцөл байдлаасаа хамаарч хамгийн их дэмэж үзүүлдэг дотагийн скилл юм. Энэхүү скилл нь ОД болон өрсөлдөгч баатар хоёрын интэлжэнсийн зөрүүгээр дэмэж нь ордог. Хэрвээ та 300-н интэлжэнстэй. Харин өрсөлдөгч баатар 50-н интэлжэнстэй байвал 250-н зөрүүг 10-аар үржиж 2500-н дэмэжийг өрсөлдөгч баатартаа үзүүлнэ гэсэн үг. AoE скилл тул тухайн хүрээнд байгаа бүх баатарт дэмэж ордог гайхалтай скилл юм. Та хичнээн сайн интэлжэнсээ нэмнэ. Төдий чинээ хүчирхэг ултитай болно гэсэн үг.

Сонголт

Ямар үед ОД-г сонгох вэ?



- Эсрэг багт интэлжэнсийн баатар цөөн үед
- Эсрэг багт стантай баатар эсвэл дисаблэр баатар бага үед
- Эсрэг багт скилл хорих скиллтэй баатар бага үед
- Танай багт таныг хамгаалж тоглох баатарууд олон байгаа үед
- Өрсөлдөгч багийн соло-мид баатрыг сулруулахыг хүсвэл

Ямар үед ОД-г сонгох хэрэггүй вэ?


Дээрх зүйлсийн эсрэг тохиолдолд

iTEM тайлбар

Тоглоомын эхэнд мод болон цус авч гарах шалтгаан ихтэй. Учир нь OD цус тун багатай баатар тул эсрэг баатар таныг зодох үед болон скиллдэх үед цус маш хурдтай багасдаг. Тиймээс цусаа багасгаж өөрийгөө эрсдэлд оруулахгүйн тулд цус модыг аль болох ихээр авч гарвал дээр. Мэдээж дээр нь нэмээд интэлжэнс нэмэх item сонговол зүйтэй. Эсвэл армор нэмэх item ч байж болно. ring of protection байж болно.

Та голоор явах үүрэгтэй баатар тул голоос хөдөлж ганк хийх гэж оролдоод хэрэггүй. Танай оффлэйнэр баатрууд үүргээ биелүүлэх ёстой тул та голдоо цэргээ сайн авч, эсрэг баатраа алж хэцүү байдалд оруулах нь л таны гол үүрэг. Их цэрэг авч үхэхгүй зөрөөд айлын баатраа алж тоглож чадсанаар та маш эрт Scythe of Vyse буюу бидний хэлж заншсанаар hex-ээ авах боломжтой болдог. Бодоод үз дээ, та маш хэврэг, танд ямар ч дисабл скилл байхгүй, интэлжэнсээ маш их болгох ёстой ийм үед хамгийн сайн айтэм нь яалтачгүй hex л байх болно. Та хэр эрт авч чадна хэмээн та тоглоомыг өөрийн талд шийдэж чадна. 7 дахь минут эсвэл 10-аас өмнө Mystic Staff-аа авч hex угсрах нөхцлөө бүрдүүлэх хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол эртхэн өөр хөгжлөөр хөгжихийг зөвлөе. Мэдээж та цэрэг сайн авч чаддаг, үхэлгүйгээр явж чадвал энэ тийм ч хэцүү биш байх. Улмаар hex-тэй болж чадвал та gank хийх боломжтой боллоо гэсэн үг :)

Улмаар Scythe of vyse нийлүүлсэний дараа orchid хамгийн зөв сонголт. Таныг алах айлынхны хамгийн сайн арга нь дисабл болон стан. Харин танд хэкс болон орчид байвал айх аюул багатай. Мөн цохилтын хурд нэмдэг орчид таны 1-р скиллтэй маш сайн хосолж чадна. Мөн тодорхой хэмжээнд интэлжэнс нэмж чадна.

Эдгээр айтэмуудыг цуглуулж чадсан бол тоглоомын төгсгөлд та хэдийнээ доминант болж чадсан байх бөгөөд эсрэг баатруудаа хэцүү байдалд оруулсан байх болно. Улмаар shiva, Refresh, BKB, Даггэр зэрэг айтамуудаас сонгон luxury-аа бүрдүүлэх хэрэгтэй.

Aghanim Scepter бүү нийлүүл!
OD-оор тоглогчдын хамгийн их гаргадаг алдаа бол Aghanim нийлүүлдэг явдал. Улти нь үүгээр сайжирдаг боловч төдийлөн нөлөө үзүүлэхгүй. Интэлжэнсийн зөрүүг 10-аар үржиж дэмэж ордог нь 11 болдог санагдаж байна. Тэгэхээр ихдээ л 200-н дэмэж л нэмнэ гэсэн үг. Үүний оронд refresher orb худалдаж авсан нь хамаагүй дээр сонголт. Дээрээсн ь аганим скэптр төдийлөн интэлжэнс нэмж чаддаггүй.

Force staff хэрэгтэй item
Форс нь core item-д тооцогддог бөгөөд hex рүү зүтгэхээсээ илүү power treads+force гэж хөгжвөл ихэнх тоглогчдод илүү амар байдаг. Үхлээс зугатаах хамгийн сайн арга бөгөөд энэ хугацаанд та scythe-нхээ мөнгийг хангалттай цуглуулж амжина.

Тоглох аргачлал

Дээрх зүйлүүд дээр ихэнхийг нь дуридчихлаа. Гэхдээ үлдээсэн зүйлсээ нэмээд илүү дэлгэрэнгүйгээр тайлбарлая гэж бодлоо.

OD нь хамгийн хүчирхэг голоор явах үүрэгт баатруудын нэг. TI3 дээр хамгийн их бандуулсан баатар гэхээр ямар хүчтэй гэдгийг нь харж болно.
Голоор явахдаа arcane orb скиллээ 10 хүртлээ битгий ав. 2 болон 3-р скиллээ авч тогло. Учир нь голоор амжилттай явдагийн нууц нь түүний 2-р скилл. Дээр дуридсанчилан өрсөлдөгчийнхөө интэлжэнсийг бууруулж манаг нь багасгаж угсруулан хийснээр 10-н манатай ч болгох эрсдэлийг нь эсрэг баатардаа үзүүлдэг. Үндсэн мана нь 10 гээд бод доо. Тиймээс таны өөдөөс ямар ч скилл хийх чадваргүй болно. Ер нь бол уншсан тохиолдолд л шууд хийгээд байх хэрэгтэй. Ингэснээр эсрэг тоглогчоо мананы дутагдалд оруулж голдоо эрх дураараа хөгждөг. Улмаар интэлжэнсийг нь угсруулан багасгаж 6 хүрээд эклипс буулгаж маш амархан үгүй хийдэг. Аркан орб нь мана их байх тусам сайн бонус дэмэж орох тул эхэн хэсэгт интэлжэнс бага үедээ төдийлөн аваад хэрэггүй. Дээрээс нь 3-р скиллээ тултал нь авсаны дараа л аркан орбоо хэрэглэж эхлэх нь зүйтэй юм. Улмаар голдоо маш сайн тоглолтыг үзүүлсэний эцэст hex-тэй болж ганк хийх боломж тань бүрдэж эхлэнэ. Голдоо л маш сайн хөгжиж чадсан байхад OD зогсооход тун бэрх баатар. Интэлжэнсээ нэмсэн тохиолдолд улти скиллээрээ 5-н баатрыг ч үгүй хийж чадна. 1-р скилл нь багийн carry үүргийг гүйцэтгэхэд төгс зохицсон гайхалтай скилл юм. Мөн 3-р скиллээрээ багийнхаа саппортуудад маш их тус болдог.

Quick Comment (6) View Comments

You need to log in before commenting.

Similar Guides
Featured Heroes

Quick Comment (6) View Comments

You need to log in before commenting.

DOTAFire is the place to find the perfect build guide to take your game to the next level. Learn how to play a new hero, or fine tune your favorite DotA hero’s build and strategy.

Copyright © 2019 DOTAFire | All Rights Reserved